Үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгоно

2016-07-06 15:51:00

Үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх

байгууллагад эрх олгоно

Аж үйлдвэрийн сайд, Боловсролын, соёл, шинжлэх ухааны сайдын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 115/а/282 тоот хамтарсан тушаалаар “Үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам”-ыг баталсан.

Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний  үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, чанар, стандартыг сайжруулах чиглэлээр иргэн, аж ахуйн нэгжийн нэвтрүүлж, нутагшуулсан технологийн боловсруулалтын түвшний үнэ цэнэ /өртөг/-г тодорхойлоход чиглэсэн үйлдвэрлэлийн технологийн  түвшний үнэлгээ хийх эрх бүхий байгууллагад аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас холбогдох зөвшөөрөл олгох зорилгоор журмыг баримтлана.

Эрх авахыг хүссэн байгууллага нь дараах материалыг бүрдүүлж Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын 217 тоот өрөөнд авчирч өгнө үү.

Холбоо барих утас :261586

Журмыг татаж авч танилцана уу. /Татаж авах/

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН ТҮВШНИЙ ҮНЭЛГЭЭ ХИЙХ

БАЙГУУЛЛАГАД ЭРХ ОЛГОХ МАТЕРИАЛЫН БҮРДҮҮЛБЭР

  1. Эрх авахаар гаргасан хүсэлт /албан бичиг/

  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/

  3. Аж ахуйн нэгжийн товч танилцуулга

  4. Докторын зэрэгтэй эрдэмтэн судлаачийн анкет, дипломын хуулбар /нотариатаар батлуулсан/

  5. Зөвлөх инженерийн анкет, үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/

  6. Шинэ бүтээл, оновчтой саналуудын танилцуулга

  7. Ажлын байр /түрээсийн гэрээний хуулбар/, хэмжилт судалгааны багаж, хэрэгсэл, тоног  төхөөрөмжийн гэрчилгээ, фото зураг, танилцуулга

  8. Орон тооны мэргэжлийн боловсон хүчний мэргэжил, ур чадварыг нотлох бичиг баримт, хөдөлмөрийн гэрээ.






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан