Бизнесийн салбарт хаягласан зөвлөмж

2016-07-18 13:25:00

undefined

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг дагалдсан хурлын нэг нь энэ сарын 13, 14-ний өдөр Төрийн ордноо “Ази Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалт” болсон.

Ази, Европын бизнесийн салбарын тэргүүлэгчид хоёр тивийн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашиг сонирхлыг хөндсөн тус уулзалтад нийт 43 орны 700 төлөөлөгч, гадаад, дотоодын бизнес эрхлэгчид оролцсон юм. 

Хоёр өдрийн турш үргэлжилсэн бизнесменүүдийн уулзалтыг Монгол Улс Ази, Европыг холбох хамгийн дөт холбоос гэж тодорхойлж байв. Одоо зөвхөн энэ дөт замыг хооронд хэрхэн холбох вэ гэдэг нь асуудал болж байна. Мөн нэг хүнд ноогдох ДНБ, аж үйлдвэрлэлийн хөгжлөөрөө дэлхийн 200 гаруй улсын сүүлийн мушгиж, буурай оронд тооцогддог Монгол Улс богино хугацаанд ямар хурдацтай хөгжсөнөө Ази, Европын бизнесийн төлөөллүүдэд харуулж, чадсан гэж хурал зохион байгуулагчид онцоллоо.

Ази, Европын орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааг  өргөжүүлэхэд чухал хувь нэмэр болох Ази-Европын уялдаа холбоо, жижиг дунд бизнес эрхлэгчдийг олон улсын нэмүү өртгийн сүлжээнд нэгдэх боломж, хөрөнгө оруулалт, ногоон хөгжил зэрэг сэдвээр бизнесийн хэлэлцэж, "Монгол Улс хөрөнгө оруулалтыг жижиг дунд үйлдвэрлэл рүү чиглүүлэх ёстой. Жижиг дунд үйлдвэрлэл бол ажлын байрыг олноор бий болгодог.  Улс орны иргэн бүр тогтвортой ажлын байртай байж чадвал тухайн улсын эдийн засаг унах бус өсөх болно" гэж Ази, Европын бизнесийнхэн тодорхойлжээ.

Ялангуяа хүнд үйлдвэрлэлд суурилж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байрыг олноор нь бий болгох. Гэхдээ үйлдвэрлэлээ, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дэлхийн  стандартад нийцүүлж, зах зээлд гаргана гэдгээ сайтар тооцох шаардлагатай гэдгийг онцолж байв. Мөн Ази, Европын улсууд нийтлэг нэг стандартаар бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, нэг дүрмээр өрсөлдөөнт зах зээлд тоглох нь хамгийн чухал гэдгийг ярьсан юм.

Д.ЭРДЭНЭБАТ /АЖ ҮЙЛДВЭРИЙН САЙД/

Уул уурхайн баялгаа хүнд үйлдвэрлэл болгож хөгжүүлэн түүнийг дагасан ханган нийлүүлэгч ЖДҮ-д хүүгүй, хүү багатай зээл олгож дэмжвэл үйлдвэрлэл жинхэнэ утгаараа хөгжинө гэж Европын комиссын Ерөнхийлөгч Жан Клауд Юнкер Монгол Улсад зөвлөв. Өнөөдрийн байдлаар уул уурхайн дагасан 900 ханган нийлүүлэгч жижиг, дунд үйлдвэрлэгч буюу компани үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр ханган нийлүүлэгчид цаашид тогтвортой ажиллаж, дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргая гэвэл орчин үеийн техник, тоног төхөөрөмж ашиглаж, боловсон хүчнүүдийнхээ мэдлэгийг ашиглаж бүтээгдэхүүнээ чанаржуулах ёстой гэж эдийн засагчид харж байна. Нөгөө талдаа дэлхий стандартад нийцсэн бүтээгдэхүүн гаргах хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийг зөв хөгжүүлэхийн тулд зам, дэд бүтцийн асуудлыг шийдэж, зах зээлийн гарцыг нь эхнээс нь тодорхойлж өгөн, бичил зээл олгож дэмжих ёстой гэж үзжээ. 

Ч.ХАШЧУЛУУН /МУИС-ИЙН БАГШ, ДОКТОР, ЭДИЙН ЗАСАГЧ/

Өрх, хороо, баг, сум, аймаг, дүүрэг бүрт жижиг, дунд үйлдвэрлэгч байх биш тэднийг нэгтгэж, хэрэглэгчээ дээдэлсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг чуулганд оролцогчид үйлдвэрлэгчдэд илгээлээ. Нөгөө талдаа үйлдвэрлэл эрхлэгчид үндэстний давуу талаа харуулсан, тодорхойлсон бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо гэлтгүй гадаадын зах зээлд нийлүүлнэ гэсэн том зорилт тавьж хөдлөх ёстойг хуралд оролцогчид онцолж байлаа. Хуралд панелист, модератор, илтгэгчээр оролцож буй БНСУ, Сингапур, Европын холбоо, Евро-Азийн өрсөлдөх чадварийн хөтөлбөрийн захирал зэрэг улс, байгууллагуудын төлөөлөл “Монголын төр аж үйлдвэрийнхээ салбарт гар дүрэх хэрэггүй. Хувийн хэвшлийн хийх ажил, бизнесд Засгийн газар нь оролцож эхэлбэл жижиг дунд үйлдвэрийн хөгжил хөгжил рүү бус өөр зүг рүү чиглэнэ” гэдгийг онцлон ярьсан юм.

Д.НЯМХҮҮ /АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА/

Монгол Улсын хувьд  саяхан Ташкентад ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нартай дээд хэмжээний 3 талт уулзалт хийсэн. Энэ уулзалтаар эдийн засгийн коридор байгуулах тухай хоёр жилийн хугацаанд яригдсан томоохон гэрээг байгуулсан гэдгээ  Ази Европын бизнесийн 15 дугаар чуулганыг хаах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцолсон юм. Тэрбээр “Эдийн засгийн коридор гэдэг дотор гол нь дэд бүтцийн асуудал чухал байгаа. Монгол Улсын хувьд,  далайд гарцгүй орны хувьд төмөр замын асуудал, дамжин өнгөрөх тээврийн асуудал, хоёр хөрштэйгээ харилцах хил гааль, хоёр хөршөөрөө дамжаад дэлхийн бусад улс орон, зах зээлд хүрэх асуудал чухлаар яригддаг. Эдийн засгийн коридорыг Монголоор дамжуулж хоёр хөрштэйгээ хамтран байгуулах тухай анхны гэрээ гарсан. Нийт 32 төрлийн төслийг 3 талаас нийлүүлж, ийм төслүүд хэрэгжүүлэхээр болсон. Энэ бол  Монголд хөрөнгө оруулах шинэ түнштэй болох шинэ боломж” хэмээн тодорхойллоо.

Ц.ЭЛБЭГДОРЖ /МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ/

Уулзалтын төгсгөлд Европын комиссын ерөнхийлөгч  Жан Клод Юнкер “Монголчуудад туйлын элгэмсэг ханддаг” гэдгээ илэрхийлээд, Монгол Улсыг анх Европын сэргээн босголт, хөгжлийн банкны гишүүн болоход нь дэмжсэн” гэсэн юм. Өдгөө Европын сэргээн босголт хөгжлийн банк Монгол Улсын хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй зээл олгодог томоохон санхүүгийн байгууллага болжээ. Европын холбоо бол дэлхийн эдийн засгийн хамгийн том бүс. Дэлхийн эдийн засгийн гуравны нэг  хувь худалдааны 30 хувийг эзэлж байна. Дэлхий нийтийн тулгамдсан өмнө өнөөдөр тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлт ажилгүйдлийг бууруулахад хувийн хэвшлийнхний оролцоо хамгийн чухал. Шинэ технологи иновацийн гол хөшүүрэг ч хувийн хэвшилд байдаг.

"Монголчууд энэхүү арга барил, бодлогыг баримталж үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх хэрэгтэй" гэж  Ази, Европын бизнесийн 15 дугаар чуулга уулзалтад оролцогчид дуу нэгтэйгээр зөвлөж байлаа.

Эх сурвалж: www.news.mn






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан