Өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон нэвтрүүлж нутагшуулсан иргэн, аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас дэмжлэг олгоно

2016-07-18 09:28:00

Улсын Их Хурлын 2015 оны хаврын чуулганаар батлагдсан “Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн хүрээнд боловсруулах аж үйлдвэрийн салбарт өндөр үр ашиг бүхий дэвшилтэт технологи болон өндөр технологи бий болгон нэвтрүүлэхэд дэмжлэг олгох зохицуулалт бий болсон.  

 “Үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийн 8 дугаар зүйлд төрөөс үйлдвэрлэлийг дэмжих хэлбэрүүдийг тодорхойлж өгсөн бөгөөд дэмжлэгийг Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /цаашин “Сан” гэх/-гаар дамжуулан олгоно гэж заасан. Сангийн үйл ажиллагаанд Монгол Улсын засгийн газрын 2016 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан “Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам”, “үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хүрээнд олгогдох дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг тогтоох, тооцох, дэмжлэгийг олгох, хяналт тавих журам”-уудыг баримтална.

“Үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангах, Үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийлгэсэн иргэн, аж ахуйн нэгж нь дэмжлэгт хамрагдах хүсэлтээ ирүүлж шийдвэрлүүлэх боломжтой.

Дэмжлэгт хамрагдахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгж нь дараах материалыг бүрдүүлж Аж үйлдвэрийн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын С  анхүү, эдийн засгийн хэлтсийн 214 тоот өрөөнд авчирч өгнө үү.

Холбоо барих утас :262257

Холбоосоор журмыг татаж авч танилцана уу. /Татаж авах/

ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ДЭМЖЛЭГ АВАХ ХҮСЭЛТ ГАРГАСАН АЖ АХУЙН НЭГЖИЙН МАТЕРИАЛЫН БҮРДҮҮЛБЭР

  1. Дэмжлэг авахаар гаргасан хүсэлт /албан бичиг/

  2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар батлуулсан/

  3. Аж ахуйн нэгжийн товч танилцуулга

  4. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журмын хавсралт үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн дэмжлэгт хамрагдах хүсэлт гаргасан аж ахуйн нэгжийн мэдээлэлийн хүснэгтийг бөглөж ирүүлэх

  5. Олон улсын аудитын байгууллагаар сүүлийн гурван жилийн санхүүгийн тайлангийн үнэлгээ

  6. Эрх авсан эрдэм шинжилгээний байгууллагаар дэвшилтэт болон шинэчилсэн технологид технологийн түвшний үнэлгээний тайлан

  7. Дэмжлэгт хамрагдах үйлдвэрлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж буйг гэрчилсэн бусад материал






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан