АЖ ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ЭРХЭМ ЗОРИЛГО

2015-10-20 23:44:00

Үйл ажиллагааны эрхэм зорилго

Аж үйлдвэрийн яамны эрхэм зорилго нь аж үйлдвэрийн болон худалдаа, үйлчилгээний урт, дунд, богино хугацааны бодлогыг төлөвлөх, хөгжүүлэх, хэрэгжүүлэх, нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлж, түүхий эдийн нөөцийг оновчтой ашиглах, салбарын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, аж үйлдвэрийг хөгжүүлэх замаар хүн амын амьжиргааны түвшинг тогтвортой дээшлүүлэхэд оршино.

Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги

Үйл ажиллагааны стратегийн мөн чанар Аж үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратегийн мөн чанар нь Үйлдвэржилтийн үндэсний цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, дотоод, гадаад худалдаа, үйлчилгээ, чөлөөт бүс, экспорт, импорт зэрэг бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн сайдын үйл ажиллагаанд өндөр мэргэшлийн, цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, бүх талын дэмжлэг үзүүлэхэд оршино.

Аж үйлдвэрийн яам нь дор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана:

1. Хүнд болон хөнгөн үйлдвэрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, үр дүнг үнэлэх;

2. Түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх, кокс-хими, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

3. Үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулах, хөгжүүлэх;

4. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны талаар баримтлах бодлогыг боловсруулах, мэргэжил, арга зүйгээр хангах;

5. Салбарын үйлдвэрлэлд тэргүүний технологи, инновацийг нэвтрүүлэх, нутагшуулах, техникийн шинэчлэлийг хийх;

6. Салбарын үйл ажиллагаанд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нягтруулах, ажлын байрыг шинээр бий болгох, хадгалах, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, орлого, бүтээмжийг өсгөх эрх зүй, эдийн засгийн таатай орчныг бүрдүүлэх;

7. Иргэд, аж ахуйн нэгж, орон нутгаас гарч байгаа үүсгэл санаачилга, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл, хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүй иргэд, ахмад настан, оюутан, залуучуудыг хөдөлмөр эрхэлж орлогоо нэмэгдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх замаар нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтад оролцуулах;

8. Дотоод, гадаад худалдаа, үйлчилгээ, чөлөөт бүсийн бодлогыг төлөвлөх, зохицуулалтыг үндэсний түвшинд хангах замаар эдийн засгийн бүтцийг сайжруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, өрсөлдөх чадварыг дээшлүүлж, хүн амын амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх;

9. Үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлж, өндөр технологийн шинэ салбаруудыг хөгжүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засгийн үндсийг тавих, төр, хувийн хэвшлийн түншлэлийн оновчтой бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох.

Үйл ажиллагааны стратегийн зорилт

Яам нь эрхэм зорилго, тэргүүлэх чиглэлийн хүрээнд дор дурдсан үйл ажиллагааны стратегийн зорилтуудыг хэрэгжүүлнэ:

undefined

Үйл ажиллагааны гол зорилт:

 

  • Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах, үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах;

  • Хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээний төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

  • Орон нутаг, бүс нутгийн үйлдвэржилт, худалдаа, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;

  • Салбаруудын үйлдвэржилтийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

  • Хууль тогтоомж, бодлого, урд, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах бодлогын удирдамжаар хангах;

undefined

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Хуулийн тогтоомж, Засгийн газрын шийдвэр, төсөл хөтөлбөр, гэрээний хэрэгжилтийг хянах, тайлан мэдээ гаргах;

  • Яамны дотоод ажил хэргийг эрхлэх, зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх, хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, яамны гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг, туслалцаа үзүүлэх,олон нийттэй харилцах асуудлыг зохион байгуулах;

  • Яамны мэдээллийн технологи, мэдээллийн сүлжээ, санг хөгжүүлэх.

undefined

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Хүнд үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, уул уурхайн үйлдвэрүүдийн үйлдвэрлэл, түлш /хатуу, хийн, шингэн төлөв дэх/-ний түүхий эдийг баяжуулах, хийжүүлэх, шингэрүүлэх үйлдвэр байгуулах, бүтээгдэхүүнийг дотоод, гадаад зах зээлд борлуулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  • Машин байгууламж, металл хийцийн үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

  • Газрын тос, нүүрс, химийн үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах

undefined

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Хөнгөн үйлдвэрийн салбарт нэмүү өртөгийн сүлжээг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон түүний дотор экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  • Аж үйлдвэрийн инноваци, технологийн шинэтгэлийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

  • Өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлэх бодлогыг боловсруулах, зохион байгуулах, зохицуулах;

  • Хөнгөн үйлдвэрийг жижиг дунд болон хүнд үйлдвэртэй нягт уялдуулан кластер хэлбэрээр хөгжүүлэх.

  • Чөлөөт бүсийг хөгжүүлэх, чөлөөт бүсэд үйлдвэрлэл, худалдаа, тээвэр-ложистикийг дэмжих бодлого, стратеги боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;

  • Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах, хөгжүүлэх бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах

undefined

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүй, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;

  • Жижиг, дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулах, кластераар хөгжүүлэх,шинжлэх ухаан–төр–бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах;

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг чадавхижуулах, бизнес инкубаторын тогтолцоог хөгжүүлэх, борлуулалтын сүлжээг дэмжих сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх;

  • Жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүгийнхүртээмжийг  нэмэгдүүлэх, татвар, зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх ажлын хүрээний жижиг дунд үйлдвэрийн Засгийн газрын тусгай сан болон сум хөгжүүлэх санг удирдлага, зохицуулалтаар хангах;

  • Ахуйн үйлчилгээний салбарын эрх зүй, бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах;

  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар бодлогын судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллээр хангах

undefined

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Гадаад, дотоод худалдааны бодлогын уялдааг хангах, боловсронгуй болгох,худалдааны бодлогыг Монгол Улсын болон үйлдвэрлэлийн хөгжлийн бодлоготой уялдуулах, бодлогын удирдамжаар хангах;

  • Гадаад, дотоод худалдааны нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах;

  • Хоёр болон олон талт худалдааны харилцааг хөгжүүлэх, бодлого төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах;

  • Бүс нутгийн интеграцид нэгдэх, оролцох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, хяналт тавих, хил орчмын худалдааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах

  • Дотоод худалдаа, үйлчилгээний бодлого боловсруулах, зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих

undefined

Үйл ажиллагааны гол зорилт:

  • Салбарын хууль тогтоомж, шийдвэр, бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөл, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийх үр дүнд нь үнэлгээ өгөх, эрсдлээс урьдчилан сэргийлэх, дотоодын хяналт, шалгалт хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;

  • Салбарын бодлого, төсвийн хэрэгжилтэд дотоод аудит хийх, дүгнэлт, зөвлөмж өгөх;

  • Статистик мэдээ гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, хэрэглэгчдийг мэдээллээр хангах




Холбоотой мэдээлэл



Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан