Худалдааны бодлого зохицуулалтын газар

2015-10-31 17:14:00

undefined

Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн зургаадугаар зорилтын хүрээнд худалдааны бодлого боловсруулах, бодлогын удирдамжаар хангах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд гадаад, дотоод худалдааны бодлогын уялдааг хангах, боловсронгуй болгох,худалдааны бодлогыг Монгол Улсын болон үйлдвэрлэлийн хөгжлийн бодлоготой уялдуулах, бодлогын удирдамжаар хангах, гадаад, дотоод худалдааны нэгдсэн болон богино, дунд, урт хугацааны бодлого, стратеги, төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах, хоёр болон олон талт худалдааны харилцааг хөгжүүлэх, бодлого төлөвлөх, зохион байгуулах, бодлогын удирдамжаар хангах, бүс нутгийн интеграцид нэгдэх, оролцох чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжилтийг хангах, зохион байгуулах, хяналт тавих, хил орчмын худалдааны бодлогыг төлөвлөх, бодлогын удирдамжаар хангах, дотоод худалдаа, үйлчилгээний бодлого боловсруулах, зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь аж үйлдвэрийн сайдыг эдийн гадаад, дотоод худалдаа, үйлчилгээний  бодлогыг улсын хэмжээнд болон бүс нутаг, салбар, аймаг, нийслэлийг хөгжүүлэхэд чиглэсэн, улс орны тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

        Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, бүх яамд, нутгийн захиргааны байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн өөрөө удирдах байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн нэгж, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Гадаад хэргийн яам, Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, чиглэлийн яамд, аймаг, нийслэлийн Засаг дарга байна.

МОНГОЛ УЛСЫН ХУДАЛДААНЫ САЛБАР 2012-2015 /Үзэх/

 

undefined

НЭР

АЛБАН ТУШААЛ

ЦАХИМ ШУУДАН

УТАС     

1

Б.Золтуяа

Газрын дарга

zoltuya.b@mi.gov.mn

266314

2

Д.Эрдэнэ-Очир

Гадаад, дотоод худалдааны нэгдсэн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн

erdeneochir.d@mi.gov.mn

261575

3

Э.Таня

Импортын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн

tanya.e@mi.gov.mn

261575

4

Л.Энхболд

Экспортын бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн

 

enkhbold.l@mi.gov.mn

266430

5

Н.Энхжин

Бөөний болон жижиглэнгийн худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн

enkhjin.n@mi.gov.mn

265912

6

А.Эрдэнэбат

Худалдааны статистик, зах зээлийн судалгаа хариуцсан мэргэжилтэн

erdenebat.a@mi.gov.mn

266430

7

Т.Цацрал

Олон улсын байгууллагууд, Европын холбооны асуудал хариуцсан мэргэжилтэн

tsatsral.t@mi.gov.mn

261575

8

Д.Золзаяа

Олон талт худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн

zolzaya.d@mi.gov.mn

266430

9

О.Туяа

Хөрш орнуудын худалдааны асуудал хариуцсан мэргэжилтэн

tuya.o@mi.gov.mn

266430

10

Г.Туяа

Тариф болон тарифын бус бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн

tuya.g@mi.gov.mn

266430

11

Б.Болор

Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн

bolor.b@mi.gov.mn

266302

12

Ч.Мөнхшүр

Худалдааны логистикийн асуудал хариуцсан мэргэжилтэн

munkhshur.ch@mi.gov.mn

261575

13

М.Сарантуяа

Хоёр талын худалдааны хэлэлцээрүүд, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

sarantuya.m@mi.gov.mn

261575

14

Г.Хулан 

Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн

khulan.g@mi.gov.mn

266302






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан