Жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар

2015-10-31 17:24:00

 Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн тавдугаар зорилтын хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн бодлого боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг хангахад чиглэсэн эрх зүй, бодлого, хөтөлбөрийн төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, жижиг, дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулах, кластераар хөгжүүлэх, шинжлэх ухаан–төр–бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, жижиг, дунд үйлдвэрлэлийг чадавхижуулах, бизнес инкубаторын тогтолцоог хөгжүүлэх, борлуулалтын сүлжээг дэмжих сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүгийн хүртээмжийг  нэмэгдүүлэх, татвар, зээл, зээлийн батлан даалт, санхүүгийн түрээсийн үйлчилгээг хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, сайдын эрхлэх ажлын хүрээний жижиг дунд үйлдвэрийн Засгийн газрын тусгай сан болон сум хөгжүүлэх санг удирдлага, зохицуулалтаар хангах, ахуйн үйлчилгээний салбарын эрх зүй, бодлого хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тайлагнах, жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн талаар бодлогын судалгаа хийх, мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох мэдээллээр хангах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

        Энэ нэгжийн үйл ажиллагаа нь сайдыг бодлого, шийдвэрийн хувилбар, цаг үеэ олсон зөвлөгөө, дэмжлэгээр хангах, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаархи бодлого, шийдвэр, хөтөлбөр, төсөл боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, төрийн бус байгууллагатай түншийн харилцаа тогтоож, тэдгээрийн үйл ажиллагааг бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодлогын удирдамжаар хангах, санхүү, хүний болон бусад нөөцөөр дэмжих, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хамтран ажиллаж зохицуулах, мэдээллээр хангах замаар хэрэгжинэ.

        Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлаг, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээний гол түнш нь Сангийн яам,Хүнс, хөдөө аж ахуйн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон бусад яамд байна.

Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн гарын авлага/ҮЗЭХ/

undefined

ОВОГ НЭР 

АЛБАН ТУШААЛ

ЦАХИМ ШУУДАН

УТАС    

1

Г.Билгүүн

ЖДҮ-ийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга

bilguun.g@mi.gov.mn

261000

2

Э.Уянга

ЖДҮ-ийн татвар, гааль ба санхүүгийн бодлого хариуцсан мэргэжилтэн

uyanga.e@mi.gov.mn

261583

3

А.Гэрэлзаяа

ЖДҮ-ийн хууль, эрхзүйн бодлого, хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн

gerelzaya.a@mi.gov.mn

 261583

4

Б.Мөнхцэцэг

Бизнес хөгжүүлэх үйлчилгээ, инкубацийн бодлого ба зохицуулалт  хариуцсан мэргэжилтэн

munkhtsetseg.b@mi.gov.mn

264926

5

Н.Энхтөр

Кластер, судалгаа хөгжлийн  асуудал хариуцсан мэргэжилтэн

enkhtur.n@mi.gov.mn

261583

6

Б.Баярпүрэв

Сум хөгжүүлэх сан, ахуйн үйлчилгээний салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн

bayarpurev.b@mi.gov.mn

261583

7

С.Сувдаа

ЖДҮ-ийн зээлийн зохицуулалт, зээлийн батлан даалт, даатгал,  санхүүгийн түрээс хариуцсан мэргэжилтэн

suvdaa.s@mi.gov.mn

261583

8

А.Эрхбаяр

Инноваци, техник технологийн  асуудал хариуцсан мэргэжилтэн

erkhbayar.a@mi.gov.mn

 264926

9

О.Тэгшбаяр

ЖДҮ-ийн судалгаа, бүртгэл, мэдээллийн сан, гадаад дотоод төсөл хөтөлбөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн

tegshbayar.o@mi.gov.mn

 264926

10

A.Дөлгөөн

ЖДҮ-ийн хамтын ажиллагаа ба борлуулалтын сүлжээ хариуцсан мэргэжилтэн

dulguun.a@mi.gov.mn

264926






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан