Хөнгөн үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газар

2015-10-31 17:31:00

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

ТАНИЛЦУУЛГА

Хөнгөн үйлдвэрийн бодлого зохицуулалтын газар нь хөнгөн үйлдвэрийн бодлогыг боловсруулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээж, хөнгөн үйлдвэрийн салбарт нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон түүний дотор импортыг орлох, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг нэмэгдүүлэх бодлого боловсруулах, зохицуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 Үйл ажиллагаа нь хөнгөн үйлдвэрийн талаархи хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, биелэлтийг хангуулж, төр, хувийн хэвшлийн харилцан уялдаа холбоог хангах үйлчилгээ үзүүлэхэд чиглэнэ. Үр дүн нь  төсөв, санхүүгийн болон бусад нөөцийг оновчтой хүргэх замаар бодлого хэрэгжүүлэхэд оролцож байгаа аж ахуйн нэгж, байгууллагатай түншлэлийн харилцаа тогтоож, тэдний үйл ажиллагааг төрийн бодлого, төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглүүлэн зохион байгуулах, зохицуулах замаар хэрэгжинэ.

Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Сангийн яам болон бусад яамд,  Гаалийн болон татварын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн болон мэргэжлийн хяналтын төв байгууллага, , аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

Нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, бусад хэрэглэгч байна.

ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ

  1. Хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, хууль тогтоомж, шийдвэр, стандарт, дүрэм, журмын төслийг  мэдээлэл, тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулж, холбогдох байгууллагад оруулах;

  2. Салбарын хэтийн болон дунд хугацааны стратегийн төлөвлөгөө, төсөл хөтөлбөр, үндсэн чиглэл, хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

  3.  Салбарын талаар  Хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, үүрэг даалгаврын хэрэгжилтийг зохицуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, тайлагнах, мэдээлэх   

  4. Хөнгөн үйлдвэрлэлийн хөгжүүлэх чиглэлээр  Төрийн, олон улсын, шинжлэх ухааны, банк, санхүүгийн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажиллах, үр дүнд хяналт тавих, дүгнэх

  5. Аймаг, нийслэлийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын бүтцийн нэгж, Засаг даргын дэргэдэх холбогдох байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

  6. Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр Засгийн газрын агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллагын хоорондын болон эдгээр байгууллага, аймаг, нийслэлийн захиргааны холбогдох байгууллагын харилцан ажиллагааг уялдуулан зохицуулах;

  7. Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, тэдгээрт хууль тогтоомжийг нийцүүлэх, биелэлтийг хангуулах;

  8. Салбарын мэдээллийн тогтолцоог бүрдүүлэх, бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад шаардагдах тооцоо, судалгаа, мэдээ материалыг бусад яам, агентлаг, Засгийн газраас байгуулсан бусад байгууллага, аж ахуйн нэгжээс гаргуулж авах;


Арьс ширний үйлдвэрлэлийн салбар /Дарж үзнэ үү/

Ой, модны үйлдвэрийн салбар /Дарж үзнэ үү/

Хэвлэлийн үйлдвэрлэлийн салбар /Дарж үзнэ үү/

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбар /Дарж үзнэ үү/

Ноос, ноолуур боловсруулах салбарын  талаарх мэдээлэл/Дарж үзнэ үү/

Дахин боловсруулах салбарыг хөгжүүлэх үндсэн чиглэлийн танилцуулга/Дарж үзнэ үү/

Сав баглаа боодлын үйлдвэрийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн танилцуулга/Дарж үзнэ үү/

2016 оны хөгжлийн зорилтууд, 2017-2018 оны хөгжлийн төсөөлөл /Дарж үзнэ үү/

 

Овог нэр 

Албан тушаал

Холбоо барих утас

E-mail хаяг

Ш.Гэрэлчимэг

Газрын дарга

264187

gerelchimeg.sh@mi.gov.mn

С.Рэгзэдмаа

ШУ-ны иноваци, олон улсын төсөл хөтөлбөр болон дахин боловсруулах, сав баглаа боодлын үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн

264726

Regzedmaa.s@mi.gov.mn

Б.Батцэцэг

Ноос, Ноолуурын үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн

264726

battsetseg.b@mi.gov.mn

Н.Нарангэрэл

Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн

264726

narangerel.n@mi.gov.mn

Г.Баярсайхан

Ой мод, Хэвлэлийн үйлдвэрлэл хариуцсан ахлах мэргэжилтэн

261571

bayarsaikhan.g@mi.gov.mn

С.Энхбаяр

Барилгын материал, шил шаазан эдлэлийн үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн

264188

enkhbayar.s@mi.gov.mn

Д.Амаржаргал

Арьс ширний үйлдвэрлэл  хариуцсан мэргэжилтэн

261571

amarjargal.d@mi.gov.mn

А.Амаржаргал

Эм болон био бэлдмэл, бусад хөнгөн үйлдвэрлэлийн салбар хариуцсан мэргэжилтэн

261571

amarjargal.a@mi.gov.mn

Мөнхжаргал

Хөнгөн үйлвэрийн салбарын бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн

261571

munkhjargal.d@mi.gov.mn






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан