Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар

2015-11-09 10:56:00

undefinedЭнэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд сайдын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомж, бодлого, стратеги, хөтөлбөр болон шийдвэрийн төслийг боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, эрх зүйн мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цаг үеэ олсон бодлогын зөвлөгөө өгөх, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, санхүүг төлөвлөх, хэрэгжүүлэх үндсэн үүрэг хүлээнэ. Энэ үндсэн үүргийн хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төслийг боловсруулах, төсвийг хуваарилах болон зарцуулах, үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлан, мэдээ гаргах, хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах, хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчлийг судалж арилгах, уялдаа холбоог хангах, гэрээний төсөл боловсруулах, хянах, эрх зүйн зөвлөгөө, дэмжлэг, туслалцаа үзүүлэх, орон нутаг, бүс нутгийн үйлдвэржилт, худалдаа, үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах, салбаруудын үйлдвэржилтийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах, салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, хууль тогтоомж, бодлого, урд, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах бодлогын удирдамжаар хангахчиг үүрэг хэрэгжүүлнэ. Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын нэгж, санхүү, эдийн засгийн нэгж ажиллана.

Энэ нэгжийн удирдлага, ажилтнууд нь багаар ажиллаж ажлын байран дээр суралцахын зэрэгцээ бусад яамны зохион байгуулалтын ижил төрлийн бүтцийн нэгжийн удирдлага, ажилтнуудтай ажил төрөл, мэдлэг, ур чадвараа өсгөх чиглэлээр хамтран ажиллаж, аливаа асуудлыг зөвхөн салбарын төдийгүй, улсын хэмжээнд тогтолцооны онолд тулгуурлан асуудалд хандаж ажиллана. Энэ нь аж үйлдвэрийнсайдыг салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдэл бүхий шийдвэрийн төсөл санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ.

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын танхим, яамны зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яам, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, нутгийн захиргааны байгууллага, хандивлагч орон, олон улсын байгууллага, төрийн өмчит хуулийн этгээд, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, ерөнхий чиг үүргийн болон чиглэлийн яамд, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг, харъяа төсвийн байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга байна. 

САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТСИЙН

ҮНДСЭН ҮҮРЭГ, ЧИГ ҮҮРЭГ

Уг хэлтэс нь аж үйлдвэрийн салбарын шинэчлэлийн бодлогыг эдийн засаг, эрх зүйн болон тогтолцооны хувьд үндэслэл бүхий бодлогын хувилбар, оновчтой шийдлийг санал болгох, салбарыг бодлогын удирдамжаар хангах, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргыг шаардлагатай мэдээлэл, цаг үеэ олсон шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар чиг үүргээ хэрэгжүүлнэ. Яамны үйл ажиллагааны стратегийн нэгдүгээр зорилтын хүрээнд:

  • Орон нутаг, бүс нутгийн үйлдвэржилт, худалдаа үйлчилгээний хөгжлийн стратегийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах, бодлогын удирдамжаар хангах;

  • Салбаруудын үйлдвэржилтийн богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг нэгтгэн төлөвлөх, боловсруулах;

  • Салбар хоорондын уялдааг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулах;

  • Хууль тогтоомж, бодлого, урд, дунд, богино хугацааны стратеги, хөтөлбөр, төслийг эдийн засгийн дүн шинжилгээ хийх, бүтээмж, үр дүнг тооцох замаар боловсруулах бодлогын удирдамжаар хангах;

  • Хууль тогтоомж, түүний үзэл баримтлал, шийдвэрийн төсөл боловсруулах;

Санхүү, эдийн засгийн хэлтэс

        Стратеги, хөрөнгө оруулалтын газар Санхүү, эдийн засгийн хэлтэс нь Байгууллагын мөнгөн урсгалыг оновчтой төлөвлөх, төсвийн гүйцэтгэлд хяналт тавих, санхүүгийн менежментийг боловсронгуй болгоход санаачлага гарган ажиллах , нягтлан бодох бүртгэлийн ажлыг Олон улсын бүртгэлийн стандартад нийцүүлэн зохион байгуулах, байгууллагын удирдлагын шийдвэр гаргахад санхүүгийн оновчтой шуурхай мэдээ, мэдээллээр хангах

Үндсэн үүрэг

I. Алба, хэлтэс, төслийн нэгжүүдийн дотоод тооцоо , санхүүжилтэнд хяналт тавих, гүйцэтгэлийг гаргах

II. Байгууллагын төсвийнтөлөвлөгөөг гаргах, эдийн засгийн тооцоог санхүүгийн үйл ажиллагаандаа уялдуулан нэгтгэх, сар, улирал, жилээр мэдээ гаргаж санхүүгийн тайлан гаргах

III. Санхүүгийн үндсэн зорилтот үзүүлэлтүүдийг тогтоож, түүнийг хангахын төлөө ажиллах

IV. Санхүүгийн эдийн засгийн төлөвлөлтийг нэвтүүлэн ашиглах

V. Удирдлагыг шийдвэр гаргахад санхүүгийн менежментийн мэдээллээр шат дараалан хангах

VI. Тус газрын үйл ажиллагаанд шаардагдах санхүү, эдийн засгийн үзүүлэлт, тооцоо, мэдээллийг Олон Улсын нягтлан бодох бүртгэлийн стандарт, Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, нягтлан бодох бүртгэлийн бодлого журмын дагуу боловсруулах

VII. Удирдлага болон дээд шатны байгууллагад гарган өгч байгаа санхүү, эдийн засгийн мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах

VIII. Байгууллагын гадаад, дотоод мөнгөн урсгалын зохистой үйл ажиллагаанд хяналт тавих.

IX. Дэлхийн болон Азийн хөгжлийн банк, гадаадын бусад байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтанд хяналт тавих, зээл ,түүний хүү, торгууль, хөнгөлөлт, төлөлтийн хэмжээг төлөвлөгөөнд тусгуулах

______________________oOo________________________

 

НЭР

АЛБАН ТУШААЛ

ЦАХИМ ШУУДАН

УТАС

1

Д.Баттогтох

Газрын дарга

battogtokh.d@mi.gov.mn

265139

2

Б.Чимэдлхам

Хууль, эрх зүй хариуцсан Ахлах мэргэжилтэн

chimedlkham.b@mi.gov.mn

261586

 

 

 

 

 

САЛБАРЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ХЭЛТЭС

3

Д.Эрдэнэбаяр

Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын хэлтсийн дарга

erdenebayar.d@mi.gov.mn

266303

4

С.Намжилмаа

Хүн амын нутагшил, суурьшил, аж үйлдвэрийн бүсчлэл, хот байгуулалт, инженерийн хангамжийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн

namjilmaa.s@mi.gov.mn

261577

5

Н.Нямдорж

Уул уурхай, эрчим хүчний бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн  /Хүнд үйлдвэрлэл/

nyamdorj.n@mi.gov.mn

262014

6

Б.Чимгээ

Үйлдвэрлэлийн экологи, ногоон хөгжлийн бодлого зохицуулалт, макро эдийн засгийн тооцоолол хариуцсан мэргэжилтэн

chimgee.b@mi.gov.mn

262014

7

М.Цолмон

Статистик мэдээллийн сангийн боловсруулалт хариуцсан мэргэжилтэн

tsolmon.m@mi.gov.mn

261577

8

Д.Сугар

Аж үйлдвэрийн салбарын бодлого, стратеги, төлөвлөлтийн нэгтгэл, ажиллах хүчний тооцоо, ТББхариуцсан мэргэжилтэн

sugar.d@mi.gov.mn

261577

9

Д.Мөнхсайхан

Хүнс, хөдөө аж ахуйн бодлого, зохицуулалт, газарзүйн мэдээллийн системийн зураглалын боловсруулалт хариуцсан мэргэжилтэн /Хөнгөн үйлдвэрлэл/

munkhsaikhan.d@mi.gov.mn

261577

10

Э.Сугарбаяр

Аж үйлдвэрийн салбарын кластер, инновацийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

sugarbayar.e@mi.gov.mn

261577

11

Б.Төмөр-Очир

Аж үйлдвэрийн салбарын тээвэр, логистикийн бодлого, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн/Худалдаа/

tumurochir.b@mi.gov.mn

262014

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛТЭС

12

Д.Энхтуяа

Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга

enkhtuya.d@mi.gov.mn

261573

13

Б.Лхагвасүрэн

Сайдын багц хариуцсан мэргэжилтэн

lkhagvasuren.b@mi.gov.mn

262257

14

Б.Ариунаа

Эдийн засгийн тооцоо судалгаа хариуцсан мэргэжилтэн

ariunaa.b@mi.gov.mn

262257

15

Д.Сувдаа

Нэгдсэн төсөв, хөрөнгө оруулалтын бодлого, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн

suvdaa@mi.gov.mn

262257

16

Ц.Оюунбат

Төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтэн

oyunbat.ts@mi.gov.mn

264875

17

Э.Ундармаа

Төсвийн төлөвлөлт, баталгаажуулалт хариуцсан мэргэжилтэн

undarmaa.e@mi.gov.mn

264875

 






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан