"ГУРВАН МАРАЛ" КОМПАНИ ОХУ-Д ПЛИТАНЫ ЦАВУУ НИЙЛҮҮЛНЭ

2016-04-27 16:50:00

Монгол Улсад үйлдвэрлэсэн плитаны цавууг ОХУ руу экспортод гаргахаар болсон байна. Эхний ээлжинд 1500 тонн цавуу нийлүүлэх гэрээг ОХУ-ын “Пром Граждин Строй” компанитай байгуулсан гэж “Гурван Марал” компаниас мэдээллээ. Захиалгыг энэ оны наймдугаар сар гэхэд худалдан авагч талд бүрэн нийлүүлнэ гэж үзэж байна. Хэрвээ хамтын ажиллагаа амжилттай болвол цаашид энэ төрлийн бүтээгдэхүүн ОХУ-д гаргах боломж их байгаа гэж үзэж байгаагаа үйлдвэрлэгчид хэлжээ. Учир нь 

“Гурван Марал” компани найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Зургийг: Э.Төгөлдөр

ОХУ-ын Эрхүү мужийн хувьд энэ төрлийн бүтээгдэхүүнээ 3000 км-ийн холоос татдаг. Харин Алтанбулаг чөлөөт худалдааны бүсэд цавууны үйлдвэр байгуулвал Монголын бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгдэх боломжтой гэж үзжээ. Одоогоор Монгол Улс 60 орчим тэрбум төгрөгийн барилгын хуурай хольцийн бүтээгдэхүүн экспортод гаргадаг байна. Одоогоор барилгын хуурай хольц үйлдвэрлэлийн 80 орчим хувийг дотоодын компаниуд хангаж байгаа аж. Энэ төрлийн бүтээгдэхүүний импортыг орлох болсноор зах зээлд бодит үнэ тогтоох боломжтой болсон байна. Зах зээлийн 25 орчим хувийг бүрдүүлдэг “Гурван Марал” компани үйлдвэрээ өргөтгөж, одоогоор найман төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа аж. Үйлдвэрийг анх 2012 онд 80 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ашиглалтад оруулсан бөгөөд одоо анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд зогсохгүй жилийн борлуулалт нь 300 гаруй сая төгрөгөөр хэмжигдэж байгааг тус компаниас мэдээлсэн юм. Мөн ойрын хугацаанд өдөрт 130-200 метр куб хөөсөнцөр болон сэндвич хавтан үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа гэж “Гурван Марал” компаниас мэдээллээ.

Эх сурвалж: www.bloombergtv.mn

Э.Нарантунгалаг






Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан