Мэдээ мэдээлэл


2015-09-29
Концессын зүйлийн жагсаалт болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт

Концессын сайт руу холбогдох

2015-04-07
Концесс: Батлан хамгаалахын их сургуулийн 500 оюутны дотуур байр төсөл

Огноо: 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Концессын зүйлийн нэр: Батлан хамгаалахын их сургуулийн 500 оюутны дотуур байр төсөл Концессын зүйлийн дугаар: ХОГ-2015-4 Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар нь Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдлийг “Зураг төсөл боловсруулах-барих-түрээслүүлэх-шилжүүлэх”төрлөөр хэрэгжих концессын “Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 500 оюутны дотуур байрбарьж бүрэн тохижуулах”төсөлд оролцохыг урьж байна.

2015-04-06
Концессын гэрээгээр хэрэгжүүлэх (хөдөө аж ахуйн, үйлдвэрлэл, технологийн парк) төслийн концесс олгох

Огноо: 2015 оны7дугаар сарын 06-ны өдөр Дараах төслүүдийн уралдаант шалгаруулалтыг зарлаж байна. Үүнд:           Д/д Концессын зүйлийн нэр Концессын төрөл Концессын  зүйлийн дугаар Материал хүлээн авах  эцсийн хугацаа, хаяг 1 Архангай аймгийн Эрдэнэмандал суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73 2015 оны 08 дугаарсарын 21-ний12:00 цагаас өмнө Хөрөнгө оруулалтын газрын 812 тоот 2 Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73 3 Завхан аймгийн Тосон цэнгэл суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73 4 Төв аймгийн Жаргалант суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73 5 Төв аймгийн Баянчандмань суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73 6 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73 7 Сэлэнгэ аймгийн Мандал суманд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73 8 Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах төсөл Зураг төсөл боловсруулах-барих-өмчлөх-ашиглах 2015/317/73   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газраас “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийн уралдаант шалгаруулалтад оролцохыг урьж байна. Монгол Улсын болон гадаад орны  хуулийн этгээд, түүний нэгдэл нь концесс олгох уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлт бүхий албан бичигт дээр дурьдсан нөхцлүүдээс өөрийн хэрэгжүүлэх бололцоотой төслийн нэрийг тусгаж дараах материалын хамт монгол хэл дээр бэлтгэж ирүүлнэ. Төслийн саналын иж бүрдлийн хувийг англи хэл дээр ирүүлж болно. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны хувьд уг зөвшөөрлийг авах шаардлагыг хангасан байна. /Оролцох санал гаргагч нь Үйлдвэлэл, технологийн парк болон барилгын ажил хийх тусгай зөвшөөрөлгүй байж болох бөгөөд харин барилгын ажлын ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь барилгын тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд байна/. Энэхүү урилгын дагуу оролцох санал гаргагчаас ирүүлсэн саналыг Концессын тухай хуулийн 13.3.1-13.3.5-д заасны дагуу үнэлж, шаардлага хангасан оролцогчдын төслийн саналыг үргэлжлүүлэн үнэлж хамгийн сайн нөхцөл санал болгосноос нь эхлэн                    3-аас дээшгүй оролцогчийн дараалуулсан жагсаалт гаргаж, онооны дарааллаар концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.  Хэрэв уралдаант шалгаруулалтад нэг оролцох санал гаргагч  (хуулийн этгээд эсвэл түүний нэгдэл) нь санал ирүүлсэн тохиолдолд концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийнэ.  Хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн нь нэг уралдаант шалгаруулалтын явцад нэг хуулийн этгээдийн нэгдлийн гишүүн байх, мөн хуулийн этгээд нь нэг уралдаант шалгаруулалтад хуулийн этгээдийн нэгдлийн гишүүнээр оролцсон бол тухайн шалгаруулалтад бие даан оролцохгүй.  Уралдаант шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд нь концессыг хэрэгжүүлэх зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд /төслийн компани/-ийг байгуулж болно.  Уралдаант шалгаруулалтыг Концессын тухай хууль, концесс олгох уралдаант шалгаруулалт болон санал үнэлэх журмын дагуу зохион байгуулна. Энэхүү урилгын дагуу Монгол улсын болон гадаад улсын хуулийн этгээд түүний нэгдэл нь эргэн төлөгдөхгүй  нөхцлөөр  уралдаант шалгаруулалтын баримт бичгийн үнэ 200.000 /Хоёр зуун мянган/ төгрөгийг Хөрөнгө оруулалтын газрын Төрийн сангийн  900036409  тоот дансанд төлсөн баримтыг ирүүлсэн бол уралдаант шалгаруулалтын баримт бичгийг цахимаар болон цаасаар олгоно.  Уралдаант шалгаруулалтад оролцох хүсэлтийг 2015 оны 08дугаар сарын 21-ний өдрийн 12 цагаас өмнө хүлээн авна.   Сонирхсон хуулийн этгээд, түүний нэгдэл нь оролцох хүсэлтээ доорх хаягаар албан ёсоор ирүүлнэ.   Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөрөнгө оруулалтын газар Концесс, төр-хувийн хэвшлийн түншлэлийн хэлтэс Засгийн газрын XI байр, 8-н давхар, 812 тоот Утас: 11-315362; Факс: 11-324076 www.investmongolia.com



Зургийн цомог

Видео мэдээ


Холбоос линк

Харъяа байгууллагууд


© 2018. Аж үйлдвэрийн яам. Бүх эрх хуулиар хамгаалагдсан